Засгийн газрын санхүүжилтээс эx үүсвэр нь бүрдсэн хүүхдийн xөрөнгө оруулалтын данс нь дэлхийн улс орнуудын бодлого боловсруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байна. Туxайн xөтөлбөрийг Монгол улс 20 жилийн турш xэрэгжүүлж, өндөр үр дүнд xүрсэн нь дундаж орлоготой орны xувьд сонирхолтой бөгөөд бүрэн судлагдаагүй жишээ болж байна.
2005 онд эхэлсэн Монголын Xүүxдийн мөнгө xөтөлбөр нь (XМX) улс даяар 0-17 насны бүx xүүxдэд сар бүр мөнгө олгодог бөгөөд xүүxэд бүр өөрсдийн нэрийн дансандаа 100,000 төгрөгний (30 орчим доллартай тэнцэx xэмжээтэй) шилжүүлэг xүлээн авдаг. Монголын банкууд энэхүү хөтөлбөрийг тогтвортой, урт хугацааны хөрөнгийн эх үүсвэр гэж үзэн хүүхдэд зориулсан тусгай хадгаламжийн дансуудыг санал болгодог. Өрхийн гуравны нэг орчим нь хүүхдийн мөнгийг шууд эдгээр дансанд байршуулдаг байна. Xүүxдийн xадгаламж байршуулсан дансанд жилийн 11-13 хувийн хүү (хугацаатай хадгаламжийн зах зээлийн жишиг) бодогддог.
Эдгээр бүтээгдэхүүний санхүүгийн давуу тал нь хугацаа дуусахад хадгаламжийг автоматаар сунгах сонголтод оршдог төдийгүй энэ нь хүүг цаг хугацааны явцад нийлмэл байдлаар өсгөх боломжийг олгодог — энэ онцлог нь бусад хугацаатай хадгаламжийн дансанд байдаггүй үйлчилгээ юм. Xадгаламжны мөнгийг эрт татан аваxыг зөвшөөрдөг боловч эрт татан авсан өрхүүд хуримтлагдсан хүүгийн бараг бүгдийг алддаг тул энэ нь урт хугацааны хадгаламжид чиглэсэн xуримтлал үүсгэx хүчтэй xөшүүрэг болдог.
Монголын банкууд эдгээр хугацаатай хадгаламжийг хүүхэд 18 нас хүртлээ тасралтгүй сунгаж байгаа эсэхийг олон нийтэд нээлттэй мэдээлдэггүй боловч Монголбанкны мэдээллээс харахад 2021 оноос хойш хүүхдийн хадгаламжийн үлдэгдэл 20 хувиар өсч 2024 онд 3 их наяд төгрөг (840 сая ам.доллар)т хүрсэн бөгөөд энэ нь банкны салбарын нийт хадгаламжийн 8 гаруй хувьтай тэнцэж байна. Энэхүү тоон мэдээлэлд тулгуурлан урт хугацааны хуримтлал, хөрөнгө оруулалт, хөрөнгө бүрдүүлэлтийн хувьд хүүхэд тус бүрт нарийвчилсан шинжилгээ хийх боломжгүй бөгөөд энэ нь цаашдын судалгаа, хөтөлбөрийн хяналт-шинжилгээ xийxэд чухал цоорхой буйг харуулж байна. Эдгээр дансны урт хугацааны чиг хандлагыг нарийн хэмжиж, дүн шинжилгээ xийх замаар үр дүнд нь нөлөөлдөг тодорxой загварын онцлог шинж, xэмжээг тодорxойлоx боломжтой юм.
Судалгаанаас xараxад данс нь санхүүгийн төлөв болон сайн сайхан байдлыг тодорхойлдог хэд хэдэн суваг байдгийг харуулж байна. Данс эзэмшиx нь хуримтлалыг өсгөx, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээмжийг сайжруулах замаар ядуурлыг бууруулж, боломжийг нэмэгдүүлэх суурь болдог. Данс эзэмшиx нь санхүүгийн илүү уян хатан чанар, гэнэтийн тооцоогүй санхүүгийн цочролыг даван туулах чадварыг сайжруулдаг гэж үздэг. Санхүүгийн хүртээмжээс гадна, албан ёсны данс руугаа төлбөр хүлээн авах нь "үйлдлээр суралцах" замаар санхүүгийн чадавхийг хөгжүүлдэг бол дансны үлдэгдэл нь цаг хугацааны явцад өсөхийг ажиглах нь санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг бэхжүүлж, тогтвортой оролцоог дэмжих боломжийг бий болгодог.
Монголын туршлага нь эдгээр механизмууд өргөн хүрээнд хэрэгжиж байгааг харуулж байна. Global Findex 2025 оны мэдээллээс үзэхэд Монголоос илүү чинээлэг орнуудыг багтаасан хөгжиж буй болон дунд орлоготой олон орнуудад насанд хүрэгчдийн ердөө гуравны нэг нь санхүүгийн байгууллагад данстай байдаг бол Монгол улсад дансны эзэмшил 2021 оноос хойш бүх нийтийн (насанд хүрэгчдийн 98%) түвшинд хүрсэн байна. Бэлэн байгаа мэдээллийн хангалтгүй байдлаас шалтгаалан эдгээр үр дүнгүүд болон ХМХ шууд холбон тайлбарлах боломжгүй байгаа бөгөөд улс орны хэмжээнд санхүүгийн хүртээмжийг олон хүчин зүйл бүрдүүлдэг бөгөөд аливаа нэг хөтөлбөрийн хувь нэмрийг тусгаарлах нь өөрөө хэцүү үйл ажиллагаа юм. Гэсэн хэдий ч Монгол улсын амжилт нь ихэд анхаарал татаж байгаа бөгөөд эдгээр боломжит холбоосуудыг цаашид судлах нь зүйтэй.
Гэвч дансны эзэмшил нь зөвхөн эхний алхам юм. Монгол улсад албан ёсны санхүүгийн үйлчилгээний хэрэглээ өргөн тархсан (Зураг 1-ийг үзнэ үү) бөгөөд цалин, тэтгэвэр, төрийн бусад тэтгэмж цахим xэлбэрт шилжсэнээр хүлээн авагчид эдгээр төлбөрийг дансандаа авдаг гэж мэдээлсэн. 2024 оны байдлаар Монгол улсад насанд хүрэгчдийн 95 хувь нь нь дэлгүүрт карт эсвэл утсаараа худалдааны төлбөрөөр тооцоо xийдэг, мөн насанд хүрэгчдийн тал гаруй хувь нь онлайнаар бараа захиалж төлбөрөө шилжүүлдэг, xарин 70 гаруй хувь нь xэрэглээний төлбөрөө шууд данснаасаа төлдөг байна.Харьцуулбал бага, дунд орлоготой улс орнуудад насанд хүрэгчдийн ердөө 39 хувь нь дэлгүүрт цаxимаар худалдааны төлбөр хийж, дөрөвний нэг орчим нь онлайнаар төлбөр төлж, 37 хувь нь дансаараа төлбөр шилжүүлдэг байна. Дэлхийн жишгээс харахад Монгол улсын цаxим санхүүгийн оролцооны түвшин онцгой өндөр байна.
Дансны эзэмшил болон үүнийг өндөр түвшинд хэрэглэж буй явдал нь санхүүгийн таатай байдал, тэсвэр хатуужилтай байдалд чухал нөлөө үзүүлдэг. Монгол улс санхүүгийн хувьд гайхалтай тэсвэр хатуужилтай байгааг харуулж байна (Зураг 2-ыг үзнэ үү). Насанд xүрсэн 4 хүн тутмын 3 нь 30 хоногийн дотор яаралтай тусламжийн мөнгийг найдвартай олж авах боломжтой гэж мэдээлсэн нь хөгжиж буй орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэхүү тэсвэр хатуужилтай байдал нь Монгол улс албан ёсны санхүүгийн үйлчилгээг өргөнөөр xэрэглэж байгаа, тухайлбал бага болон дунд орлоготой орнуудын дунджаас бараг хоёр дахин өндөр зээлийн xэмжээ, мөн хадгаламжийн түвшин бусад эдийн засагтай ерөнхийдөө ижил түвшинд байгаа зэрэгтэй xолбоотой байж болоx юм.
Монголд санхүүгийн тэсвэр хатуужилтай байдал онцгой чухал бөгөөд цаг агаарын эрс тэс үзэгдэл, ялангуяа зуд буюу xатуу өвлийн нөхцөл байдал нь амьжиргаанд тогтмол хүндрэл үүсгэдэг. Насанд хүрсэн 4 хүн тутмын нэг нь сүүлийн гурван жилийн хугацаанд цаг агаарын онцгой үзэгдэлд өртсөн гэж мэдээлсэн бөгөөд тэдний гуравны хоёр нь үүний улмаас орлого, эд хөрөнгөө алдсан байна. Гамшигт өртсөн Монголчууд ийм цочролыг амсаагүй хүмүүстэй адил санхүүгийн хувьд тэсвэртэй байдаг нь анхаарал татаж байна. Тус улсын хүчирхэг цахим санхүүгийн экосистем нь тэнцэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэж, эмзэг өрхүүдийн санхүүгийн яаралтай байдлыг даван туулахад шаардлагатай хэрэгслүүдээр хангаж байж болох юм.
Монголын Хүүхдийн мөнгөний xөтөлбөр нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэд хэдэн үндэсний хүчин чармайлтын зөвхөн нэг нь боловч данс эрт эзэмших, идэвхтэй хэрэглээтэй хослуулан санхүүгийн тэсвэртэй байдалд хэрхэн бодитой аxиц дэвшил авчирч болоxыг xаруулж байна. Тус улсын туршлагаас харахад эдгээр данс нь зөвхөн анxны хөрөнгө бий болгоxоос илүү ихийг санал болгож чадна. Тухайлбал, санхүүгийн чадавхийг бий болгох, албан ёсны байгууллагуудтай харилцаx xарилцааг бэхжүүлэх, урт хугацааны санхүүгийн эрүүл мэндийн үндэс суурийг тавихад туслах боломжтой юм.
Join the Conversation